Tuesday, March 27, 2012

Магистр сургалт

Эдийн засгийн сургууль
ХХС-аас хишиг,хувиа сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх оюутнууд хүсэлтээ харъяа баг, хороондоо 2012.04.01-ний дотор  гаргана уу. Энэ хугацандаа хүсэлтээ гаргаж баталгаажуулаагүй тохиолдолд сургалтын төлбөрт орохгүй болохыг мэдэгдье.


Магистр, докторын сургалт

МУИС-ийн ЭЗС 1947 онд байгуулагдсан цагаасаа хойш төгсөлтийн дараах сургалтыг явуулж ирсэн баялаг түүхэн уламжлалтай бөгөөд өнөөдөр эдийн засаг, удирдахуйн ухааны найман чиглэлээр магистр, докторын сургалтыг бие даан явуулахын зэрэгцээ гадаад, дотоодын их дээд сургуулиудтай хамтарсан магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Магистр, докторын сургалтыг ерөнхий удирдлагаар МУИС-ийн Магистр, докторын алба хангадаг ба сургалтын үйл явцыг ЭЗС-ийн Магистр, докторын сургалтын алба хариуцан явуулдаг.
Магистрын сургалтын гол зорилго нь бакалаврын зэрэгтэй хүнийг элсүүлэн судалгааны арга зүй эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр гүнзгийрч нарийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэхэд оршдог. Харин докторын сургалтын гол зорилго нь магистрын зэрэгтэй, мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж сургалт, эрдэм шинжилгээ болон үйлдвэрлэл зохион бүтээх чиглэлээр тодорхой бүтээл туурвисан, онолын өндөр мэдлэг, ур чадвартай хүмүүсийг элсүүлэн ахисан түвшний сургалтанд хамруулж, шинжлэх ухааны аль нэг салбарын тодорхой асуудлын хүрээнд судалгааны ажил хийлгэн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах судлаачийг бэлтгэхэд оршдог.
МУИС-ийн ЭЗС эдийн засгийн ухаан болон бизнесийн удирдахуйн ухааны магистр, докторын зэрэг олгох сургалтыг эдийн засгийн ухаанаар эдийн засгийн онол, статистик, хүн ам зүй, бизнесийн удирдахуйн ухаанаар менежмент, маркетинг, олон улсын худалдаа, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлээр дангаараа явуулдаг ба эдгээр мэргэжлүүдээр жилд дундажаар 120-150 магистрант, 15-20 докторант элсэн суралцаж байна.
Магистр, докторын сургалтын үйл явц хоёр улирал дамнан явагддаг ба эчнээ магистрант жилд 2 удаа тус бүр 45 хоногоор, эчнээ докторант мөн жилд хоёр удаа тус бүр 30 хоногоор хичээллэдэг.

No comments:

Post a Comment