Хаврыг хацар гоо угтахын тулд
- Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ.
- Нээрээ тийм, одоо яана аа. Өвөлжин гадаа гарахаар хүйтэн жаварт хайруулаад, гэртээ орохоор байрны халаалтанд төөнүүлсээр арьс минь бүр өнгө алдчихсан байдаг. Арьс хурдан сэргээж, өнгө оруулах арга байна уу? Хэлж өгөөч.
Уртаас урт хүйтэн өвөл ашгүй нэг өнгөрч, урин хаврын уур амьсгал орлоо. Гэтэл бүсгүйчүүд бид хавартаа хэр бэлтгэлтэй байгаа билээ? Өвлийн хүйтэн жавар салхи, халаалттай байрны хуурай халуун агаараас болж арьсанд чийг дутагдаж хуурайших, өнгө алдах, улмаар гадаад орчны нөлөөлөлд эмзэглэж улайх, юм гарах явдал бий. Тиймээс хаврыг эхэнд арьсаа сэргээх иж бүрэн арчилгаа хийх зайлшгүй чухал байдаг. Таны арьс ч бас хаврыг тэсэн ядан хүлээж, өнгөлөн сэргээх арга хэмжээ нэн даруй шаардаж байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол доорх хэдэн зөвлөгөөг уншаад хэрэгжүүлээрэй.
Юуны өмнө жилийн ямар ч улиралд арьсаа өглөө оройд ултай суурьтай цэвэрлэж байхыг хэвшил болго. Бид зөвхөн нүүрний арьсны тухайд биш, мөн хүзүү, цээжний дээд хэсгийн талаар ярьж байгааг бүсгүй та мэдээж мэдэж байгаа байлгүй. Өдөр тутмын арьс арчлах үндсэн зарчим бол:
1.цэвэрлэх,
2.цэвэрлэгчийн үлдэгдлийг арилгаж арьсыг дараагийн шатны арчилгаанд бэлдэх (tone),
3. нарны хорт нөлөөнөөс хамгаалах фактор (SPF – Sun Protection Factor) бүхий чийгшүүлэх тос, эсвэл шөнийн тос түрхэх гэсэн 3 шаттай гэдгийг ч бас хэлүүлэлтгүй биз. (Өдөр тутам арьсаа хэрхэн арчлах талаар дэлгэрэнгүйгээр эндээс уншиж болно.) Харин арьсыг нарны нөлөөгөөр хэт эрт хөгшрөхөөс сэргийлж өвөл зун ялгаагүй SPF 15-аас доошгүй тос хэрэглэхийг зөвлөдгийг анхаарна уу. Мөн түүнчлэн 25-аас дээш насныхан өглөө оройд зовхиндоо зовхины тусгай тос түрхэж хэвшвэл зүгээр.
Сард нэг удаа гоо сайханд ороод арьсаа цэвэрлүүлж, массаж хийлгэж байвал таны арьс өнгөө алдахгүй. Тиймээс энэ хаврын арьсаа сэргээх үйл ажиллагааг гоо сайхны салонд орж үйлчлүүлэхээс эхэлсэн ч буруудахгүй. Хэрвээ танд гоо сайханд орох цаг зав, боломж олдохгүй бол гэрийн нөхцөлд халуун уураар нүүрэндээ утлага хийгээд (15 мин орчим) дараа нь арьсандаа тохирох маск тавьсан ч болно. Үр дүн нь гэвэл таны арьс цэвэршиж өнгөлөг харагдахаас гадна зөөлөн, торгомсог болсон нь мэдрэгдэнэ.
Та ямар арьстай вэ?
Өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн авч хэрэглэхийн тулд арьсаа ямар гэдгийг эхлээд мэдэх шаардлагатай гэдэгтэй хэн бүхэн санаа нийлэх биз. Харин чухам ямар арьстайгаа тодорхойлох тийм ч амар биш байж мэднэ. Ерөнхийдөө нүүрний арьсыг 4 төрлөөр ангилдаг. Үүнд:1. Хуурай
Хэрвээ арьс тань чийг хадгалахдаа муу, ихэнхдээ хуурайшиж, холцруутаж, бэрсийдэг бол та хуурай арьстайн шинж. Хуурай арьстай хүн тослог арьсанд зориулсан тос огт хэрэглэж болохгүй. Энэ мэдээжийн юм шиг санагдаж магадгүй, гэхдээ бодит амьдрал дээр зарим бүтээгдэхүүн тослог арьсанд гэж тухайлан заагаагүй мөртлөө цэвэршүүлэх, толийлгох нөлөөтэй гэсэн байдаг. Тэр нь тослог арьсанд зориулагдсан гэсэнтэй утга нэг. Тиймээс та арьс цэвэрлэгч бүтээгдэхүүн авахдаа хуурай арьсанд зориулсан лосион (lotion) юмуу нүүр цэвэрлэгч тослог (жишээ нь сүүн) шингэн сонгож авсан нь дээр, нүүр цэвэрлэгч гел-үүд ихэвчлэн тослог арьсанд зориулагдсан байдгийг анхаарна уу. Төүнэр (toner - яагаав, нөгөө сүүн шингэний үлдэгдлийг нүүрнээс тань цэвэрлэдэг шингэн) сонгохдоо цэвэршүүлэгч гэснээс нь зайлсхийж, найрлаганд нь спирт (alcohol) ороогүйг нь сонгоорой.Гар арчилгаа
Дунджаар 3-5 сар тутамд хумс солигдож байдаг. Энэ нь хумс сард дунджаар 3 мм болдог гэсэн үг. Хумс хавар илүү түргэн, өвөл арай удаан ургана.
Эрүүл хумс өнгөгүй, толигор, бөх бат байдаг.
Хумс өөрчлөгдөх үндсэн
шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой. Идэж байгаа хүнсэнд чинь ямар нэгэн
тэжээл дутагдсаныг хумс чинь хэлээд л өгнө.
Хумс нь биеийн эрүүл
мэндийн байдлыг тусгаж байдаг тул сайн ажиглаж байгаарай. Хумс нэг
газраа дахин дахин салаалж, хутарамтгай болох, хумсан дээр толбо, зураас
гарах зэрэг нь ямар нэгэн өвчний шинж байж болно.
Хэрхэн эмчлэх вэ?
Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ.
Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ.
Хэрхэн арчлах вэ?
Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланол
Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланол
Хумсаа будсан бол
зориулалтын арилгагчаар арилга. Амин дэмжүүлсэн зориулалтын шингэн нь
будаг арилгаад зогсохгүй арьсыг салаалахаас хамгаалах үйлчилгээтэй.
Найрлаганд нь Р амин дэм, булганы тос орсон байдаг. Хумсаа хэлбэр гарган
авсны дараа нарийн ширхэгтэй үрүүрээр сайтар үрж өөгүй болго. Хумсны
гадаргууг урэх зориулалтын үрүүр нь хумсыг өнгөгүй лак түрхсэн юм шиг
болгодог. Гэвч ойр ойрхон хэрэглээд байвал хумсны давхарга нимгэрнэ.
Хумсны махыг
зориулалтын саваагаар хойшлуулж, мөн зориулалтын тос түрх. Массажлан
тосыг шингээсний дараа хуурай болтол нь арчина. Ацетонгүй суурь түрхлэг
түрхсэний дараа хумсаа будаарай. Хатахаар нь өнгөгүй будаг түрхэнэ.
Хамгийн сүүлд будаг хатсаны дараа бага зэрэг тосыг хумсны эргән тойрны
арьсанд сайн шингээж түрхэж өгнө.
No comments:
Post a Comment